Нүүр хуудасМэдээХятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 градуст хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 градуст хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна. Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хөлдөлт нүүрлэжээ. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид төмөр зам болон авто замд гацжээ. Фүюн хошууны Түерхон тосгонд хэд хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтний улмаас Алтайн бүс нутагт 853 км зам эвдэрч, 47 нэгж техник машин, 86 аврагч нэг шөнийн дотор ажиллулахад хүрсэн гэж CCTV телевиз мэдээлжээ.

Өвөр Монгол, Шинжаан зэрэг бүс нутаг, Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг муж авто замын 43 хэсэг, 623 төлбөр хураамжийн станцыг хаасан тухай CCTV даваа гарагт мэдээлэв. Үндэсний цаг уурын байгууллагаас цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч ирэх пүрэв гараг хүртэл хүйтрэхийг сэрэмжлүүлэв.

Өвөрмонголын зарим хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг, төвийн Хубэй муж, өмнөд хэсгийн Хунань зэрэг бүс нутагт хүйтний улам эрч чангарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа аж.

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: www.reuters.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН