Статистикийн мэдээллээр
ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж,
1.2 пунктээр буурчээ. Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган
хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6
мянган хүнээр буурсан үзүүлэлт гарсан байна.
Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь
нэг сард 86.0-306.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны
ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь,
905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр
буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна.