БНСУ-ын Сечён хотноо хүндийг өргөлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Монголоос 4 тамирчин Ө.Чагнаадорж (Алдар); М.Мөнхзаяа, А.Лхамсүрэн, Г.Орхон (“Ээрмэл” клуб) дасгалжуулагчаар Д.Чинзориг, А.Отгонжаргал болон 1 шүүгчийн О.Баярцэцэг бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд өрсөлдөв.
Ингэснээр эрэгтэйчүүдийн 67 кгд хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин Ө. Чагнаадорж хүрэл медаль,
эмэгтэйчүүдийн 55 кгд өрсөлдсөн “ Ээрмэл “ клубын тамирчин М. Мөнхзаяа дөрөвдүгээр байр, Г. Орхон Хүрэл медаль хүртлээ
Эх сурвалж: MGL SPORT