Нүүр хуудасМэдээХүнсний ногооны үнэ шинэ ургац гарснаас хойш буурч байна

Хүнсний ногооны үнэ шинэ ургац гарснаас хойш буурч байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

Тэрбээр “Хүнсний ногооны үнийн өсөлтийг аль болох бага байлгах бодлого барьж байгаа. Нийлүүлэлтээ дагаад хүнсний ногооны үнэ буурах төлөв наймдугаар сард ажиглагдаж байна. Шинэ ургац гарснаас хойш хүнсний ногооны үнэ буурч байгаа.

Улаанбуудайн үнийн хувьд тариаланчдын холбоотой хамтарч Хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах улаанбуудайн үнийг тооцож гаргасан. 

Нэгдүгээр зэрэглэлийн улаанбуудайг нэг сая, хоёрдугаар зэрэглэлийнхийг 970 мняга, дөрөвдүгээр зэрэглэлийнхийг 880 мянга төгрөгөөр ХААДС-нд худалдаж авна. Өртөгт суурилсан үнийн өсөлтийг тооцож байж тогтоосон дүн гэдгийг хэлэх ёстой.

ХААДС-нд өнөөдрийн байдлаар 47 мянган дөрөвдүгээр ангиллын улаанбуудай байна. 184 мянган тонн улаанбуудай хүлээж авах саваа бэлтгээд байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН