Нүүр хуудасМэдээХҮҮХ: Хяналт шалгалтын талаарх мэдээллийг Хяналт Үнэлгээний Үндэсний хороо болон Засгийн газрын...

ХҮҮХ: Хяналт шалгалтын талаарх мэдээллийг Хяналт Үнэлгээний Үндэсний хороо болон Засгийн газрын 11-11 төвд хандаж болно

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж:

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нийт 27 гишүүн байгууллагатай. Хяналт Үнэлгээний Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд салбарын Хяналтын уялдаа холбоог ханган эрчимтэй ажиллаж ирсэн. Цаашид Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч та бүхэнд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээл байгаа болон Хяналт шалгалтын талаарх мэдээллийг Хяналт Үнэлгээний Үндэсний хороо болон Засгийн газрын 11-11 төвд хандаж болно.

2025 оноос эхлэн төрийн дарамтгүйгээр Хяналт шалгалтыг хүндрэл бэрхшээлгүйгээр явуулж цаг алдахгүйгээр шийдэх нэгдсэн уялдаа холбоо бий болсон талаар мэдээллээ. Мөн Салбарын Хяналттай холбоотойгоор давхардал нэрийдлээр үүсэж байгаа асуудал дээр газар дээр нь ажиллаж шийдэх боломж бүрдэж байгааг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН