Нүүр хуудасМэдээЦ.Тувааны ард Ерөнхийлөгч үү, Миеэгомбын Энхболд уу?

Ц.Тувааны ард Ерөнхийлөгч үү, Миеэгомбын Энхболд уу?

Улс оронд дуулиан шуугиантайхан өрнөдөг, үргэлжилсээр байдаг асуудал олон бий. Үргэлж л тэмцэл суулт хийж байдаг хэдэн тэмцэгчтэй, хэрүүл уруулд нь оролцдог хэдэн хөлсний жагсагчтай, түүнийх нь цаана захиалагчтай. Хаана ч, юу ч болсон хэдэн нөхөр очоод л асуудлын зөв, бурууг ч ойлгоогүй байж сэвж өгнө, самарч дуусахгүй. Доороо нэг иймэрхүү улс дээгүүрээ ямаршуухан байдаг юм бол доо гэж бодвол мөн л ялгаагүй санагдана. Хараалд өртсөн гэлтэй хэрүүл уруул нь тасрахгүй, хажуугаар нь улс төрийн тоглолтууд нь дуусахгүй.

Эргэцүүлж бодох асуудал. УИХ-ын сонгууль найм дахь удаагаа болоход улс төрийн ууган хүчин МАН 62, АН 11 суудал авснаар Ардчилсан нам хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Үе, үеийн сонгуулийн дүнг харахад Улаан өнгө давамгайлдаг буюу МАН-ыг сонгодог аймгууд ч олон бий. Үүний нэг нь яалт ч үгүй Төв аймаг гэхэд болно. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар тус аймгийнхан МАН-д долоон удаа итгэл хүлээлгэсэн түүхтэй учир аргагүй л улаан тойрог. Тэгэхдээ үеийн үед гэх нь хаашаа юм ямартай ч дөрөв, таван удаагийн сонгуульд Төв аймгаас заалттай сонгогддог хоёр хүн байлаа. Тэдгээр нь Миеэгомбын Энхболд, Нямаагийн Энхболд нар юм. Харин энэ удаад намын дотоод асуудлаасаа болоод ч тэр үү, аниргүй болсон ахмад улс төрч Миеэгомбын Энхболд нэр дэвшээгүй үлдсэнээр өөр хэн нэгэн их хуралд гарах боломжийг олгосон юм. Энэ боломжийг АН-ын Ц.Туваан хүртсэн гэвэл хилсдэхгүй болов уу. Тэгвэл үүний цаана ямар хожоо, эсвэл тохироо явж байх магадлалтай вэ???

Таамаг 1:    УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Төв аймгаас М.Энхболд гарах магадлал өндөр байлаа, гэвч яагаад…Ц.Туваан

М.Энхболд бие дааж нэр дэвшсэн ч олон жилийн турш энэ аймгийг төлөөлсөн учир сонгогдох магадлал тун өндөр, нөгөө талаас сонгогчдын сонголт гэдэг тийм ч амар өөрчлөгддөггүй зүйл. Төв аймгийнхан хэзээнээсээ АН-д ээлтэй болов оо?

Илүү тодруулбал, Сонгуулийн өмнө МАН, АН-ынхан Төв аймагт судалгаа хийхэд М.Энхболд нэр хүндээр бусад горилогч, нэр дэвшигчдээс хол тасархай түрүүлж байснаас гадна нутгийнхан нь “М.Энхболд даргыг арай дэндүү дээрэлхэж боорлосон. Үнэндээ ялагдчихсан байсан МАН-ыг 65 суудалтай болгосон хүн шүү. Гэтэл аядуу зөөлөн зангаар нь дээрэлхэж, УИХ-ын даргын суудлаас нь унагасан” гэх үг ч хаяж байлаа. Цаашилбал нутгийн иргэд “Мөн ч увиагүй улс төр хийсэн. Төв аймгийнхныг давхар доромжилж, дээрэлхсэн шүү дээ. М.Энхболд УИХ-ын дарга болчихоод аймгийнхаа олон хүнд итгэл найдвар хүлээлгэж, удирдах албан тушаал өгсөн. Тэд бүгд одоо ажилгүй болсон. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг ч муу муухайгаар нь хэлж байгаад л ажлыг нь авсан. Төв аймгийнхныг арай л дэндүү буланд шахсан даа. Бид тэгж дээрэлхүүлж чадахгүй. М.Энхболд даргыгаа яадаг ч байсан дахин сонгоно”  гээд ярьж байсныг ч хэвлэлээр дурьдаж байв. Тэгвэл яагаад М.Энхболд нэр дэвшсэнгүй вэ? Хэдийгээр М.Энхболд намынхандаа амжилт хүсч өөрийн цахим хуудсаар “ УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж бичиж байсан юм. Гэвч энэ нь чин сэтгэлийн үг гэдэг нь эргэлзээтэй. Өнгөрсөн цаг хугацаанд хамгийн хүчтэй улс төрч байж, хамаг л байдаг гишүүд нь айж бас хүндэлж явсан түүхтэй энэ хүн харин өнөөдөр ор тас аниргүй болжээ. Их идэхийн өмнө өнж гэдэг шиг энэ хүн ямар бодолтой яваа бол гэдэг ч бас сонин байна. Намдаа гомдсон уу, хорссон уу, шарлхсан уу? ямартай ч намынхаа өрсөлдөгч Ц.Туваанд боломж өгсөн байвал яах вэ? гэж харах өнцөг байна. Эсрэгээрээ Ц.Туваан нь Миеэгомбын Энхболдын хүн байвал яах вэ? Өөрөөр хэлбэл М.Энхболд одоогоор АН-ын тамгыг авсан Ц.Туваанаар дамжуулан ирэх 2021 эсвэл 2024 оны сонгуулийн бэлтгэлээ хийж байвал яах вэ? бодох л асуудал…

Таамаг 2:  За яахав, УИХ-ын сонгуульд М.Энхболд намдаа шарлхаж өрсөгдөгч намынхаа хүнд боломж өгч АН-аас Ц.Тувааныг их хуралд гаргасан байлаа гэж бодъё. Тэгвэл Ц.Туваан ямар тоглоомны, ямар хөзөр болоод байгаа нь сонин…

Удахгүй МУ-ын зургаа дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа улс орны чанартай бүтээн байгуулалт, зарим нэг дэмжлэг туслалцааны ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн бэлтгэл ажил гэж харах хүмүүс цөөнгүй байгаа. Нэгэнт л УИХ-д олонх болж чадаагүй, арай гэж л 11 суудал авч бүлэг болсон Ардчилсан нам ирэх сонгуульд намаасаа, өөрөөр хэлбэл Х.Баттулгыг дахин ерөнхийлөгчөөр сонгоход хэр их нөлөө үзүүлж чадах вэ? Цаг нэгэнт яваад эхэлсэн, шатрын хүү нүүж байхад өөр арга юу билээ.

Тун удахгүй болох орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч нилээн ач холбогдол өгч, гол хөлөө болгох нь мэдээж. Тэгвэл Миеэгийн хүн болсон Ц.Туваан өнөөдрийг хүртэл шинэчлэгдэж чадаагүй намаа толгойлоод энэ удаагийн улс төрийн тоглоомонд ялалт байгуулж чадах уу? эсвэл ч ялалт байгуулахыг хүсэхгүй ч байгаа юм билүү. Хэн мэдлээ…

Товчхондоо, эрхэм Ерөнхийлөгч маань Ц.Туваандаа итгээд байдаг. Ц.Туваан нь эсрэгээрээ М.Энхболдод хүчин зүтгэж байвал яана аа л гэж…

Ерөнхий зураглал, прогнозоо харсан ч НИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах нь юу л бол. Бүх цаг үеийн өрсөлдөөнөөс нь харахад Ардчилсан нам түүхэндээ ганц л удаа иргэдийн хуралд олонх болж байх жишээний. Тэгвэл цаашид энэ нам яах вэ??? Гэтэл Ардчилсан нам орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоос шалтгаалж Х.Баттулга дахин ерөнхийлөгч болох эсэх нь шийдэгдэх гээд байдаг. Харин энэ намыг толгойлж байгаа хүн хэрхэн, хэний талд ажиллаж байгаа вэ гэдэг нь эргэлзээтэй. Үндэсний бодлогын хороо нь 200 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж намынхаа даргыг сонгохыг шаардаж, намын даргад нэр дэвших хүмүүс нь ч тодорхой болсон ч энэ асуудал бүр орон нутгийн сонгуулийн дараа болж хойшилсон нь ч учиртай байж мэднэ.

 Одоо АН З.Энхболдын гараас гарч, Х.Баттулга гартаа зангидсан харагдана. Харин Х.Баттулгын гол найдвар нь намаа базах үүрэг хүлээсэн Ц.Туваан байдаг… Ц.Туваан АН-ын тамгыг атган орон нутгийн сонгуульд бэлдэж байдаг. Энэ удаагийн УИХ-д байгаа 11 гишүүнээс Х.Баттулгын хүн гэгддэг Д.Ганбат бүлгийн дарга болж, Ц.Туваан нараар нам нь зангилагдаж байгаа цагт Ерөнхийлөгчийн сунгаа амжилттай үргэлжлэх нь юу л бол. Ээ дээ, өнөөг хүртэл өөрөө өөрсдийгөө тонгорч, үргэлж ялагдлын цагаан туг өргүүлдэг гэгдэх юм билээ эдгээр хүмүүс нь. АН одоо л шинэчлэл хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар ч өндийж босож чадахааргүй байдалд хүрэх нь дамжиггүй. Сонголт гэдэг сонин юм даа. Улс төр өө гэж… 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН