Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр...

ЦАГ АГААР: Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -18 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН