Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -10…-15 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -14…-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.