Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.
Цахилгаан тамхи буюу вейп хэрэглэгчид тэр дундаа хүүхэд залуусын тоо Монголд эрс нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 110 мянган хүн вейп хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс худалдаачид болон хэрэглэгчид цахилгаан тамхийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэрэглэж байгаатай тэмцэх, сургуулийн ойр орчимд уг бүтээгдэхүүнийг худалдаалахын эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийллээ.
ЭЛЕКТРОН ТАМХИНД ДОНТУУЛАХ БОДИС БОЛОХ НИКОТИН АГУУЛАГДДАГ
ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж байна. Вэйпийг одоогоор 27 улсад хоригложээ.
Бүтээгдэхүүн | Никотины дундаж агууламж |
Энгийн тамхи | 13.3–15.4 мг |
Электрон тамхи | 0.5–15.4 мг |
Дүнсэн тамхи | 30.08–50.89 мг |
Зажилдаг тамхи | 144 mg (нэг бүтэн лааз) |
Hookah буюу усан шүүлтүүрт тамхи | 1.04 mg |