Нүүр хуудасМэдээЦЕГ: “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэн зохион байгууллаа

ЦЕГ: “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэн зохион байгууллаа

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойн хүрээнд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр Прокурорын байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу “Аврагдсан өв” нэртэй тусгай үзэсгэлэнг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн 70 гаруй соёлын биет өвүүд нь МЭӨ III зуунаас МЭ-ний XIX зуун буюу Хүннү, Сяньби, Түрэг, Нирун, Монголын эзэнт гүрний үед холбогдох, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох нь эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр тогтоогдсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН