Нүүр хуудасМэдээЦЕГ: Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

ЦЕГ: Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.07.07/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайд боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 338, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 373, нийт 711 алба хаагч шагнагдаж, 678 алба хаагч хугацааны цол, 323 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, нийт 1001 алба хаагчид цол, мөрдсөө гардан авлаа.

Иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН