Нүүр хуудасМэдээЦогтын дуутын хадны бичээс рүү тос, сүү цацсаны улмаас 70 орчим хувь...

Цогтын дуутын хадны бичээс рүү тос, сүү цацсаны улмаас 70 орчим хувь нь харлажээ

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн талаар нутгийн иргэнээс сумын Соёлын төвийн эрхлэгчид мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу сумын Соёлын төвийн эрхлэгч газар нь очиж шалгахад хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, тос нь нүүсэн байдалтай байсан бөгөөд хадны цагаан бичиг нь тосондоо 70 орчим хувь нь харласан байдалтай байжээ. 

Энэ талаар сумын Засаг дарга Д.Жаргалмаагаас тодруулахад, тухайн нутагт суурьшдаг иргэний мэдээлснээр 3 хар машинтай хүмүүс ирж хоноглоод явсны дараа очиход хад руу сүү, шар тос цацсан байдалтай байсан. Тиймээс сумын ЗДТГ-аас аймгийн Цагдаагийн газар, музейн захиргаа , Монгол Улсын соёлын өвийн Үндэсний төв рүү бичиг хүргүүлсэн байгаа. Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахыг хүлээж байгаа гэв. 

Ташрамд, Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хад нь тус сумын төвөөс урагш 20-оод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг бөгөөд нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН