ЦХИХХ-ны сайд Э. Батшугар: Эдийн засгийн форум бол бодлогын түвшинд шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагч, технологийн компаниуд, иргэд, хувийн хэвшлийн хооронд бодит хэлхээ холбоо үүсгэх, мэдээлэл түгээх солилцох том индэр.
Үүний гол үр дүн бол зөвхөн PR биш, дата дэд бүтэц, AI хөгжлийн чиглэлд тодорхой эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын бодлогын чиглэл, түншлэлүүдийг зарлах, хүлээлтийг бодитоор нэгтгэх юм. Их өгөгдөл хиймэл оюуны тусламжтайгаар өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийг солонгоруулах зэрэг өндөр ач холбогдолтой юм.