Орон нутгийн залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тэр бүр олдоод байдаггүй. Харин ЦХИХХЯ-наас Хэнтий аймгийг сонгон тус аймгийн залуучуудыг хөгжүүлэх зорилгоор “Шэйр оффис”-ыг нээж шаардлагатай тоног төхөөрөмж болох компьютер, өндөр хурдны интернэтээр хангаж өгөхөөр болжээ.

Хэнтий аймгийн баг бүрд ашиглагдахгүй байгаа барилга байгууламжийн өрөө тасалгааг тохижуулан “ШЭЙР ОФФИС” нээхээр төлөвлөжээ.

“ШЭЙР ОФФИС”-т хүүхэд, залуучууд суралцаж, хөгжиж, бизнес төлөвлөгөө гаргах, контент бүтээх, чөлөөтэй, өөрийнхөө тааваар ажиллах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, танилын хүрээгээ өргөтгөх боломжтой залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлсэн төв юм.
