Нүүр хуудасМэдээ"Цэцэрлэгийн хүүхдийн хоол шим тэжээлийн боловсрол' сургалтад 147 арга зүйч, багш хамрагдав

“Цэцэрлэгийн хүүхдийн хоол шим тэжээлийн боловсрол’ сургалтад 147 арга зүйч, багш хамрагдав

 БШУЯ, Боловсролын ерөнхий газар “Цэцэрлэгийн хүүхдийн шим тэжээлийн боловсрол” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй зохион байгуулав.

Энэ удаагийн сургалт нь 2022-2023 оны хичээлийн жилд Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймгууд болон Улаанбаатар хотын сонгосон 20 цэцэрлэгт хэрэгжүүлэх цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны явцад бага насны хүүхдэд шим тэжээлийн ойлголт, дадал зуршил олгох туршилтын эхлэл болж байна. Түүнчлэн уг сургалт-туршилт нь цэцэрлэг, гэр бүлд бага насны хүүхдийн эрүүл хооллолтын зан үйлийг дэмжин төлөвшүүлэхэд чанарын ахиц гарахад нэмэр оруулах юм.

Сургалтад оролцож буй сонгосон цэцэрлэгүүдийн 147 арга зүйч, багш нар цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны төлөвлөлтөд шим тэжээлийн боловсролын агуулгыг тусгах, хичээл хоорондын интеграчлалын хангах замаар хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн сургах арга зүй, технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд суралцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН