Нүүр хуудасМэдээ“Чингис хаан” музейд төрийн 9 хөлт цагаан тугийг зална

“Чингис хаан” музейд төрийн 9 хөлт цагаан тугийг зална

 “Чингис хаан” хаад, язгууртны музейг маргааш нээх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, “Одоогоос гурван жилийн өмнө 2019 оны 7 дугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музей байгуулах шийдвэр гарч байсан. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү музейг гурван жилийн хугацаанд барьж байгуулсан. Музейн нээлтийн ёслол Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож буйгаараа онцлогтой. Эзэн Чингис хааны 860 жилийн ойг тохиолдуулан олон ажил зохион байгуулж буйн нэг нь энэхүү музейн нээлт юм. Маргааш болох нээлтийн ёслолын үеэр төрийн 9 хөлт цагаан тугийг “Чингис хаан” музейд залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч буй” гэв.

Мөн тэрбээр, “Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг тодотгов.

“Чингис хаан” хаад язгууртны музейн нээлт маргааш морин цагт болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН