Нүүр хуудасБусад'Чингис хаан' музей маргааш нээлтээ хийнэ

‘Чингис хаан’ музей маргааш нээлтээ хийнэ

“Чингис хаан” музей энэ сарын 11-ний мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө:

-“Чингис хаан, хаад язгууртны” музейн нээлтийн ёслолтой холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлав.  Соёлын дэд сайд н.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар оролцож байна.   

2019 оны долдугаар сарын 3-нд Засгийн газрын 280-р тогтоол гарч, “Чингис хаан, хаад язгууртны музей”-г байгуулах шийдвэр гарсан. Музейг барих ажил гурван жил үргэлжилж дуусжээ. Маргааш морин цагт  музейг нээнэ. Энэ онд Чинис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.  Энэхүү тэгш ойд зориулж, төрөөс олон ажил зохион байгуулахын нэг ь музей юм.      

Түүх, соёлын 10,400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна. Уг музейг байгуулсан нь таван үндсэн ач холбогдолтой гэв.

Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах, Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болж буй. Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болж байгаа юм” хэмээн музейн захирал С.Чулуун онцлов.

Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН