Нүүр хуудасМэдээШадар сайд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн...

Шадар сайд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, Удирдлага холбоо мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Иргэний хамгаалалтын захиргаа, боловсрол хариуцсан орлогч Асек Бернандо Рафаелито Р.Алехандротой уулзаж, ярилцлаа.

Тус төвийг 2010 оны тавдугаар сарын 10-нд үүсгэн байгуулж, улмаар бодлого боловсруулах, зохицуулах, нэгтгэх, хяналт тавих, хянах, үнэлэх чиг үүрэг бүхий эрх мэдэлтэй байгууллага болжээ. Түүнчлэн тогтвортой хөгжилд дасан зохицох чадвартай, аюулгүй, гамшигт тэсвэртэй ард иргэдэд зориулсан иргэний хамгаалалт, гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн үндэсний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН