Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг Хангайн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудаар ажиллаж байх үеэрээ аймаг тус бүрийн Стандарт хэмжил зүйн хэлтсүүдэд ажиллаж лабораториудын тоног төхөөрөмж, хүчин чадал, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх ажилтай танилцаж үндэсний шинжилгээний стандартын арга аргачлалд мэдээлэл солилцож санал дүгнэлт боловсруулж ажиллалаа.
Уулзалтаар лабораторийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, албан хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж санал солилцсон.
Цаашид Стандарт, хэмжилзүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах; Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх лабораториудын үйл ажиллагаа болон мал эмнэлгийн газрын лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эрчимжүүлэх; Лабораториуд шаардлагатай бол засвар хийх, төлөвлөх, нэн шаардлагатай бол тодорхой хэмжээнд аймгийн нөөцөөс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа.





