Нүүр хуудасМэдээШүлхий өвчний вакцинжуулалт 15 аймгийн 75 суманд өрнөж байна

Шүлхий өвчний вакцинжуулалт 15 аймгийн 75 суманд өрнөж байна

Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж.

Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулав.

Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН