Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаё (Dr. Sandro Demaio)-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын орчны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөнджээ





