Нүүр хуудасМэдээЭдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын...

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн туслах Нематулло Хикмотуллозодатай уулзлаа

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн туслах Нематулло Хикмотуллозодатай уулзлаа. 

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, “Махны экспорт өссөн хэдий ч, Тажикистанаас орж ирж буй импорт төдийлөн өндөр биш байгаа тул худалдааны эргэлтээ сайжруулах, хөнгөвчлөх талаар Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр /КАРТИФ/-ийн үеэр ярилцах нь зүйтэй” гэдгийг  онцоллоо. 

Тажикистанаас жимс, жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулж, ноос, ноолуур, хөвөнд түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцов.

Монгол–Тажикистаны эдийн засгийн хамтын ажиллагааг зөвхөн худалдаагаар хязгаарлахгүйгээр хөдөө аж ахуй, хүнс, ноос ноолуур–нэхмэл, тээвэр логистик, транзит тээвэр, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын чиглэлээр бодит төсөл, бизнесийн хамтын ажиллагаанд шилжүүлэх нь гол зорилт болж байна. Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанаар тохирсон асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх нь хамтын ажиллагааг ахиулах чухал суурь болох тал дээр талууд санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН