Нүүр хуудасМэдээЭЗХЯ: Нийслэлийн худалдаа үйлчилгээний мэдэгдэлд чөлөөтэй эрхлэх 103 төрлийн үйлчилгээнд шаардагдаж байсан...

ЭЗХЯ: Нийслэлийн худалдаа үйлчилгээний мэдэгдэлд чөлөөтэй эрхлэх 103 төрлийн үйлчилгээнд шаардагдаж байсан бичиг, баримт бүрэн чөлөөлөгдсөн

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ 2026 оны 10-р сарын 12-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д эхэлсэн. 

 Тус арга хэмжээ 4 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9-н дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагын 50 орчим албан хаагчид оролцлоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:  

Та бидний хамтын ажиллагааны гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэн аж ахуй нэгжид түргэн шуурхай үзүүлж, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ зорилтыг илүү бодит үр дүнд хүргэх зорилгоор “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэхүү төв нь иргэн хуулийн этгээдэд зөвхөн мэдээлэл өгөх бус харин зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны реформын хэрэгжилтийг дэмжих, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны төв байх болно гэдгийг онцлов.

Түүнчлэн энэ 7 хоногийн “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛ – ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” сургалт, арга хэмжээ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого чиглэлийг хэрхэн бодит үр дүн болгон хэрэгжүүлэх, төр, иргэд ААН-үүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх талаарх ойлголтыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгааг дурдаж оролцогчдод амжилт хүслээ.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн хэмжээнд тусгай 26, энгийн 17, мэдэгдэл 3, нийт 46 зөвшөөрөл, мэдэгдлийг 19 байгууллагын 110 албан хаагч олгож байна.

Өнөөдрийн сургалт арга хэмжээгээр нийслэлийн төрийн байгууллагын зөвшөөрөл шийдвэрлэлт, мэдэгдэл хүлээн авах үйл ажиллагаанд оролцогч нийслэл дүүргийн албан хаагчдад зориулан Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт, зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн шуурхай шийдвэрлэх, иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн эрсдэл багатай мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны хүсэлт, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч төрөөс иргэн ААН-ийн эхлүүлж буй бизнесийг дэмжих, эрхлэх үйл ажиллагаанд нь шаардлагатай орчин нөхцөл, стандарт шаардлагыг хангуулахад төрийн албан хаагчид чиг үүрэг, хариуцсан асуудлаараа иргэн, ААН-д хүрч үйлчлэх, зөвлөн туслах, мэдээллээр хангахад чиглэнэ.

Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах шинжээч Ц.Наранзул “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр,  Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ” сэдвээр, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.ХАШ-ЭРДЭНЭ “Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал болон хүлээгдэж буй үр дүн” сэдвээр, НЗДТГ-ын Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.СЭМЖИДМАА “Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны сайн жишиг” сэдвээр оролцогчдод илтгэл тавьж мэдээлэл өгсөн бол, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр Системийн нэвтрэлт болон төрийн албан хаагчдын анхаарах асуудал, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр Зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн боломж, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН