Нүүр хуудасМэдээЭМЯ: Донорын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх уулзалт зохион байгууллаа

ЭМЯ: Донорын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх уулзалт зохион байгууллаа

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор донорын тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх уулзалтыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Зочин төлөөлөгчид ЭМХТ, ЦТЭ-ийн үйл ажиллагааг үзэж танилцлаа. Уулзалтад АНУ болон БНСУ-аас ирсэн зөвлөх эмч нар оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээрх олон улсын туршлага, амжилттай загваруудын талаар мэдээлэл өгч, Монголын эмч нартай санал солилцлоо.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн Сан-Франциско хотын салбар эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах тэнхмийн эрхлэгч профессор Петр Сток, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн бөөр судлалын тэнхмийн эрхлэгч, Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Ан Гю Ри болон бусад мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн туршлага, сургалтын арга зүй, донорын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх арга замын талаар хуваалцсан юм.

Мөн цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцаж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН