Менингококкт халдварын вакцин нь товлолын бус тархвар судлалын заалтаар хийгддэг вакцин юм.
Менингококкт халдварын эсрэг вакциныг тархвар судлалын заалтаар 1974 оноос эхлэн хийж эхэлсэн ба 1994 оноос хойш таван удаагийн нэмэлт дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулснаар өвчлөл тууштай буурсан.
![](https://mand.mn/wp-content/uploads/2025/02/image-92.png)
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.
2024 оны 12 дугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав тохиолдол батлагдсан. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.