Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т ирүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. УОК уг саналыг хэлэлцсэний дараа 14:00 цагаас Засгийн газар хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм.