Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги аймаг, Мёнжи олон улсын эмнэлэг хамтран “Ходоодны хорт хавдрын оношлогоо, эмчилгээний өнөөгийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, УХТЭ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр, БНСУ-ын Мёнжи олон улсын эмнэлгийн дарга Чон Жин Хо, мөн хоёр улсын эмч, мэргэжилтнүүд, судлаачид оролцлоо.

Хурлын үеэр ходоодны хорт хавдрын оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт аргачлал, мэс заслын шинэ технологи, дижитал оношлогооны чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааны туршлагыг хэлэлцэж, харилцан туршлага солилцов.

Манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд БНСУ-ын эмнэлгүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ удаагийн хурал нь хоёр улсын эмч, судлаачдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чиглэгдэж байна.