Нүүр хуудасМэдээЭМЯ: Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах багуудын 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээ хийжээ

ЭМЯ: Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах багуудын 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээ хийжээ

Тус багуудын тусламж үйлчилгээний 2025 оны гүйцэтгэл үр дүнд үнэлгээ хийх зорилгоор УХТЭ, ЭХЭМҮТ, RMC, CLWH эмнэлгүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байдалд хяналт тавьж шинээр байгуулагдсан багуудад зөвлөмж мэдээлэл өгсөн.

Энэхүү хяналт нь тухайн онд хийгдсэн мэс засал, ажилбарын талаар хэлэлцэн, явцад гарсан тулгамдсан асуудлыг хэрхэн цаашид шийдвэрлэх талаар тодорхой төлөвлөгөө гаргах, сургалт, хамтын ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг хамтран төлөвлөх боломжийг бүрдүүлдэг давуу талтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН