Нүүр хуудасМэдээЭМЯ: Ёс зүйн сургалт зохион байгуулав.

ЭМЯ: Ёс зүйн сургалт зохион байгуулав.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагч болон харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирлуудад зориулсан ёс зүйн сургалтыг өнөөдөр /2024-04-25/ зохион байгууллаа.  

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор, Японы Нагояагийн их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл оролцож “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдвээр лекц уншив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН