Нүүр хуудасМэдээЭМЯ: Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

ЭМЯ: Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

“Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр эхний 5 өрхийн эмнэлэгт нэг бүр нь 197,791,425 төгрөгийн өртөг бүхий хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг гардуулж өглөө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү аппаратын үр дүнд сүрьэгийн эрт илрүүлэг нэмэгдэж, өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал буурах боломжтой болохыг онцолж, энэ нь манай улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл болж байгааг тодотгож цаашид дэлхий дахинтай хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг иргэнд улам ойртуулахаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН