Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны 14 дүгээр ээлжийн цэргийн багт Дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис хүлээн авч уулзлаа.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисээс “Та бүхэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, Дотоодын цэргийн алба хаагчдаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зам мөрийг улам бүр өргөтгөн, тодруулж, байгууллага, алба хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явах”-ыг алба хаагчдад захиж, Дотоодын цэргийн байгууллагын далбаа, итгэлийн захиасыг гардуулан өглөө.