Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын сайд Ражнат Синхг 2022 оны есдүгээр сарын 5-7-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хийж, “Кибер аюулгүй байдлын сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаанд хамтран оролцох юм байна.
Айлчлалын хөтөлбөрөөс дурдвал Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.
Түүнчлэн Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийн шавь тавих ёслол Зайсанд болох ба боловсролын сайд болон бусад төлөөлөл оролцоно.
Маргааш Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон бурхан шашны бусад төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.