Нүүр хуудасМэдээЭОТ: “Mining week & MinePro-2024” арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн асраар...

ЭОТ: “Mining week & MinePro-2024” арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн асраар 8000 гаруй хүн зочиллоо

“Mining week & MinePro-2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 10 дугаар сарын 2-6-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохиогдож, “Эрдэнэс Монгол” нэгдлийн нийт бүрэлдэхүүн компаниуд нэгэн дээвэр дор нэгдсэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Энэ жилийн арга хэмжээнд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгжүүд болон Хятад, Канад, Австрали зэрэг 20 гаруй орны төлөөлөл, Элчин сайдын яамд, худалдааны танхимууд зэрэг уул уурхайн дотоодын 50 гаруй компани, олон улсын 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээний “Аж үйлдвэржилт” сэдвийн хүрээнд болсон салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Аж үйлдвэржилтийн сэргэлт-Эрдэнэс монгол” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд Монгол Улсад суугаа элчин сайдуудтай уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, түүнд тулгарч буй сорилтын талаар санал солилцож, мэдээлэл өглөө.

Нэгдлийн асраар давхардсан тоогоор гадаад, дотоодын нийт 8000 гаруй зочин, төлөөлөгч зочилж, мэдээлэл авч, хамтран ажиллах талаар ярилцав. Тухайлбал, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын талбайд 300 гаруй зочин бодит хамтын ажиллагааны санал тавьж, 23 удаагийн хоёр талт уулзалт зохион байгуулсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд гадаадын 100 гаруй, дотоодын 200 гаруй байгууллагын 2000 гаруй зочин зочилж, мэдээлэл авлаа.

Мөн нэгдлийн дотоод хөтөлбөрөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХХК, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн удирдах ажилтнууд өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, аж үйлдвэржилт, үйлдвэрлэл, технологийн парк зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, ҮТП байгуулахад тулгарч буй сорилт, боломж, гарц шийдлийн талаар мэргэжлийн хүмүүс, оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН