Уулзалтын үеэр “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд “Менежментийн гэрээ”-г шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар нээлттэй санал солилцлоо.


