УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.01.22/ Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон тус яамны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр салбарын сайд эрчим хүчний салбарын мөнгөн хөрөнгийн дутагдал, санхүү, эдийн засгийн байдал, үнэ тариф, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдааг хангах талаар талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь эх үүсвэрийн дутагдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдалд байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, салбарын хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх, томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийн шинэ механизм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатай” гэв





