Нүүр хуудасМэдээ"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өрхийн эмч сувилагч нарт амилуулах суурь...

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өрхийн эмч сувилагч нарт амилуулах суурь тусламжийн онол практик хосолсон сургалт зохион байгууллаа

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн өрхийн эмч, сувилагч нарт амилуулах суурь тусламжийн онол практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. 

Эмч, сувилагч нарт цус гарахаас эхлэн анхан шатны бүхий л хариу арга хэмжээ авах талаар өртөөчлөн зааж, ур чадварыг суулгаж чадсан анхны массыг хамарсан цогц сургалт гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

Энэ үеэр УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх “Эмнэлгийн гаднах нас баралт 80 хувьтай байдаг. Зүрх нь зогссон хүмүүсийн зөвхөн 10 хувь нь амилуулах суурь тусламжийн үйлчилгээг авсан байдаг. Тиймээс хүн бүр анхан шатны тусламж үзүүлж сурах хэрэгтэй. Ялангуяа эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд ур чадварыг эзэмших чухал” гэв. 

УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан “Төв болон төрөлжсөн эмнэлэгт хамгийн багадаа таваас дээш ор байрлуулснаар хүнд өвчтөн ирэхэд тухайн өвчтөнийг тогтворжуулах, бусад тасаг руу шилжүүлэх зэрэг ажлууд яаралтай тусламжийн тасагт хийгдэж байна. Монгол улсад анхны яаралтай тусламжийн мэргэжилтэн 2014 оноос бэлдэж эхэлсэн. Үүнээс хойш төв эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн салбар сургуулиуд яаралтай тусламжийн резидент эмч бэлдэж байгаа юм. Одоогоор манай улсад 180 гаруй яаралтай тусламжийн мэргэшсэн эмчийг бэлтгээд байна. Эдгээр эмч нарыг бэлтгэснээр 21 аймаг, 9 дүүрэг, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэдгийг хэллээ. 

Томчууд гэлтгүй хүүхдэд амилуулах суурь тусламжийг цаг алдалгүй хүргэх нь чухал. Хүүхэд эмзэг байдаг учраас анхны тусламжийг эрт зөв үзүүлж чадвал хүүхдийн амьдрах чадварыг нь ихэсгэх, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх зэрэг маш олон давуу талтай гэдгийг Монголын хүүхдийн яаралтай тусламжийн “АННЕ” нийгэмлэгийн тэргүүн Д.Солонго хэллээ. 

Тиймээс Монголын хүүхдийн яаралтай тусламжийн “АННЕ” нийгэмлэгээс Хан-Уул дүүргийн хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүдэд амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН