Нүүр хуудасМэдээЭТТ: 160 мянган тонн нүүрс 9.1 сая ам.доллароор арилжжээ

ЭТТ: 160 мянган тонн нүүрс 9.1 сая ам.доллароор арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

2. 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 62.2 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 13.7% өслөө.

2026 онд 17 удаагийн арилжаагаар 109.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.3 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН