“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт компаниуд болох “Платинум ланд” ХХК, “Овоот толгой ресурсес” ХХК, “Эрдэс Майнинг Оператор” ХХК, “Голд Магнет” ХХК, “Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК, “Максгүүр транс” ХХК, “Хавцгайт Их Хайрхан” ХХК “Өгөөж баян хангай” ХХК-д стандартын хөндлөнгийн аудитыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүллээ.
Энэхүү стандартын хөндлөнгийн аудитыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитын баг хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийж байна.

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс хамаарч хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулан ажиллах юм.
Энэ удаагийн стандартын хөндлөнгийн аудитыг ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нутагшуулах ач холбогдолтой.






