Нүүр хуудасМэдээ“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлж, төрийн далбааг мандуулах ёслолыг Баасан гарагт буюу гуравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.

Хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой байна

Өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 235,131 сурагч хамрагджээ.

Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

  • 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан.
  • Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан.
  • Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон.
  • Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан.
  • 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН