Наадамчдын гудамж дахь яармагийн зам дагуу шинээр нүхэн гарц баригдах гэж байна.
Уг ажлын хүрээнд Хүннү моллоос Шинэ өргөө хороолол хүртэлх 200 метр газрын замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орох юм байна. Нүхэн гарц нь 37,5 метр урттай бөгөөд уг гарц ашиглалтад орсноор явган зорчигч зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.
Тодруулбал: 8-р сарын 1-11 нд зүүнээс баруун чиглэлд
8-р сарын 11-22нд баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орхоор болжээ.