Нүүр хуудасМэдээЯпон дахь Монгол Улсын ЭСЯ итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийж эхэлжээ

Япон дахь Монгол Улсын ЭСЯ итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийж эхэлжээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийгдэж байгааг Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдээллээ. 

Үүний тулд иргэн дараах https://e.notary.mn/consul/login сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр хаяг нээж бүртгүүлснээр цахимаар үйлчилгээ авах эрхээ үүсгэх юм байна. Иргэд итгэмжлэлээ шуудангаар ирүүлэхээс өмнө урьдчилан Элчин сайдын яамд руу цахимаар илгээж, хянан баталгаажуулах боломжтой.

Иймд иргэд эхний ээлжид Цахим итгэмжлэл үйлдэх эрхээ доорх зааврын дагуу нээж бүртгүүлэх аж.

Анхаарах зүйлс:

Итгэмжлэлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбаруудыг зайлшгүй хавсаргана. Мэдээлэл дутуу, бичиг баримт хавсаргаагүй тохиолдолд баталгаажихгүй болно. Мөн имэйл хаягтай байх шаардлагатай.

зураг
зураг
зураг
зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН