Нүүр хуудасМэдээЯпон улсад коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Япон улсад коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Япон улсад шинэ коронавирусийн халдвартай эхний хүн өчигдөр /2020.02.13/ нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Кацүнобү Като мэдэгджээ. Энэ нь эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол болоод байна. Нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй аж. Гэхдээ талийгаач коронавирусийн халдвартай байсан ч энэ нь үхлийн шалтгаан болсон эсэхийг эцэслэн батлаагүй байгааг Кацүнобү Като онцолжээ.

Хамгийн сүүлийн тоон мэдээллээр Коронавирус буюу “Covid-19” халдварын улмаас нас барсан хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 1487 байгаа бол эдгэсэн хүний тоо 6953 болжээ. Харин нийт халдвар авсан хүний тоо дэлхий даяар 64214, зөвхөн Хятад улсад 64132 байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН