“Улаанбаатар смарт карт” компани таван жилийнхээ ойн хүрээнд “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг зарласан. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс дээш зорчсон иргэд оролцох боломжтой байна. Тохирлоор:
- 2 сая төгрөгийн 1 азтан
- 500,000 төгрөгийн 6 азтан
- Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ.
Мөн азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.
Урамшуулалт хөтөлбөрийн азтнууд 7015-1289, 9969-3440 утсаар холбогдох болон Улаанбаатар смарт карт компанийн төв байранд иргэний үнэмлэх, u-money картаа авчрах шаардлагтайг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдээллээ.
Иргэн та бүртгүүлэхдээ u-money.mn сайт болон u-money аппликейшн татан бүртгүүлэх боломжтой байна.
“Ёндоотой карт” хөтөлбөрийн дараагийн тохирол гуравдугаар сарын 11-ний өдөр “UBS” телевиз болон Фэйсбүүкийн “Улаанбаатар Смарт Карт” хуудсаар 18:50 минутаас шууд дамжуулагдана.
Азтан болсон эсэхээ мэдэхийн тулд uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалгах боломжтой.