Нүүр хуудасМэдээҮндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

Газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов.

Мөн төр, хувийн түншлэлийн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг даалгав. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар “Монголын үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанид 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа “Бамбарууш” кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН