Нүүр хуудасМэдээҮнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шаардлагатай

Үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шаардлагатай

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийн явцад үүсэж буй хүндрэл, саад бэрхшээлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг энэ сарын 21-нд хуралдлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, У.Отгонбаяр нар ажлын хэсгийн хуралдаанд оролцож, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлэл сонсов.

Ажлын хэсгийн гишүүд үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН