Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө 29 градусы дулаан байна.
Багануур Тэрэлж орчмоор Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 4-10 градус, өдөртөө 26-30 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Шөнөдөө бүх нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.