Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат 500 тэрбум төгрөгийн бонд босгож, 50 МВт-ын дулааны цахилгаан станц барина гэж мэдэгдсэн нь орон нутгийн түвшинд анхны томоохон санхүүжилтийн шийдэл болсон билээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн түүний хувийн хөрөнгө, орлогын өсөлт олны анхаарлыг татаж байна.
Өмнө нь бөхийн барилдаантай холбоотой бичлэгийн асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан түүхтэй Н.Энхбат нь хамгийн сүүлд АТГ-д дараах ХОМ-ыг өгчээ.
Хадгаламж: 58 сая
Өөрийн орлого: 69 сая
Гэр бүлийн орлого: 49 сая
Нэг орон сууц, хоёр автомашины зогсоолтой: 251 сая
Lexus, RX 450 загварын автомашинтай: 100 сая
Мал: Адуу 25, Хонь 18, Ямаа 41- 33 сая
5 га газартай: 30 сая
Үнэт эдлэл: 82 сая
Энэ мэдүүлгийг өмнөх мэдүүлэгтэй харьцуулахад Засаг даргын хөрөнгө нь 75 сая төгрөг, Lexus RX 450 загварын автомашин болон нэг орон сууц, хоёр автомашины зогсоол, 5 га газар, үнэт эдлэл, мал сүрэг зэргээр нэмэгджээ.
Өмнөговь аймаг бондын санхүүжилтээр баригдах шинэ ДЦС-аа 2026–2028 онд хэрэгжүүлж, бүсийн эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн зорилт тавьж байгаа ч тус аймгийн Засаг даргын хувийн хөрөнгийн өсөлт олон нийтийн анхаарал татаж, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг дахин хөндөж байна.





