Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлүүлээд үүнээс хойш хаах шийдвэрийн Засгийн газраас гаргасан.
Тэгвэл өнөөдөр 13 монгол оюутан Цагааннуурын боомтоор орж ирэх гэж байгаа бөгөөд одоо 170 км яваад хил дээр ирнэ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тэдгээр оюутныг нэвтрүүлээд тус боомтоор зорчигч авахгүй болохыг мэдэгдээд байна.
Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм байна.