Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг өргөн хэмжээнд, улс даяар зохион байгуулах ажил явагдаж байна. Энэ ажлын хүрээнд зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдээс гадна алслагдсан сумын иргэдэд зориулан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллах аж. Эдгээр явуулын амбулаториудын эхний ээлж замдаа гарсан байна.