7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 15:05:43
Нүүр хуудасМэдээАмжилтанд хүрэх боломжийг Prouvé  Mongolia компани олгож байна

Амжилтанд хүрэх боломжийг Prouvé  Mongolia компани олгож байна

Prouvé Mongolia компаний албан ёсны нээлт өнгөрөгч Бямба гарагт болж өнгөрлөө. Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд 3 хан сарын нүүрийг үзэж байгаа шинэхэн компани өөрсдийн эгнээндээ 1500 гаруй партнер буюу борлуулагч менежерүүдийг нэгтгэж чадсан амжилттайгаар нээлтээ хийж байгаа юм. Prouvé компани өөрөө 2017 онд дэлхий дахинд анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн харьцангуй залуу компани боловч нэг жилийн хугацаанд өөрийн цар хүрээгээ хурдацтайгаар өргөжүүлэн тэлж байна. Prouvé компани  зах зээлд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох сүрчиг, эко гэр ахуйн цэвэрлэгээний косметик гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байгаа юм.  Харин энэ зуны сүүлээр гоо сайхны бүтээгдэхүүнийг шинээр гарган хүргэх болно хэмээх сайхан мэдээг баярынхаа өдөр бүх Prouvé -чүүддээ дуулгалаа.

Нээлтийн ажиллагааны үеэр Prouvé Mongolia компанийн сургалт хариусан менежер Г.Ган-Эрдэнэ  “Олон үет маркетинг буюу MLM системээр явагддаг манай бизнесийн давуу тал бусдаас ялгарах онцлог нь амжилтын академитай. Тухайн сүлжээний бизнесийн эмблем буюу маркетингийн албан ёсны бизнес процессынх нь дагуу менежерүүдийг бэлтгэдэг. Хоёрдугаарт бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр хамгийн хямд, бүтээгдэхүүний чанар илүү. Монгол улсын зах зээл, тэр дундаа сүрчигний худалдаагаар жишээ болгон авч үзвэл Их дэлгүүрт алдартай тансаг брэндийн 50мл сүрчиг 338000 төгрөгөөр зарагдаж байгаа.  Францын Грасс хотод үйлдвэрлэгддэг дэлхийд нэр хүндтэй эдгээр устай нэг ижил технологиор, нэг ижил улсад үйлдвэрлэгдсэн Prouvé -ийн үнэртэн ердөө  58 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Бусад төрлийн үнэртэй ус үйлдвэрийн үнэ дээр маркетинг зар сурталчилгааны үнийг нэмж борлуулдаг бол Prouvé  компани илүү дутуу нэмэгдэл зардал шингээгүй анхны үнээр хэрэглэгчдэдээ хүргэж байна” гэсэн юм. Мөн энэхүү борлуулалтын зардал нь партнеруудад цалин урамшуулал болж очих системийг баримталж ажиллаж байгаагаараа Prouvé  компани онцлогтой гэлээ.

Бүтээгдэхүүний үнэ хямд, гүйцэтгэлийн оноо өндөр, нэмэлт бонус цалин урамшуулалтай шинэ бизнесийг санал болгож байна.

Prouvé компани Монголд 2018 оны 3 сарын 3-нд хамгийн анх үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд эгнээндээ 1500 гаруй партнеруудыг элсүүлэхийн зэрэгцээ 300 гаруй гишүүн амжилтаа баталгаажуулж 76 сая төгрөгний цалин урамшууллыг авсан байна. Prouvé Mongolia компаний партнер болсоноор цалингаас гадна нэмэлт орлого олох, хувийн шинэ бизнесийн гараагаа эхлүүлэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх олон боломж хүмүүст нээгдэх юм. Мөн энэ ажлыг та ганцаараа хийхгүй нэг баг болон ажиллаж бие биенээ дэмжиж хамтдаа амжилтад хүрэхийн төлөө ажилладаг гэдгийг партнер гишүүд онцлон ярьж байна. Мөн багаар ажиллахын зэрэгцээ дуртай газраасаа ажлаа явуулах, цагт баригдахгүй ажиллах, боломжуудыг нээж өгч байгаа юм.

Prouvé бол амьдралаа өөрчлөх нэг боломж юм шүү

Prouvé  компаны лидерүүд болох Амбассадор  Wojciech Paciorek,  Амбассадор Maciej Raś нар Prouve Mongolia – ийн албан ёсны нээлтэнд Польш улсаас зорин иржээ. Анхны гадаад дахь салбар болж байгаа Prouvé  Mongolia компаний албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцож өөрийн амжилтын түүхээ хуваалцсан.  Амбассадор Maciej Raś хэлэхдээ “Бид мөрөөдөл ихтэй ч зорилго багатай залуус байлаа. Залуу байх сайхан цаг хугацаагаа хөлбөмбөг сонирхож хотынхоо хөл бөмбөгийн багийн араас явж үрдэг байлаа. Та өөрийгөө энэ бизнест ороод ямарч цалин мөнгө олохгүй гэж бодож байгаа бол битгий санаа зовоорой. Таныг дэмжиж байгаа спонсоруудын тусламжтайгаар та хүрэх ёстой төвшиндөө хүрч чадна гэдэгт итгээрэй. Мөн та хэзээ нэгэн цагт энэ тайзан дээр гараад амжилтын түүхээ бусадтай хуваалцана гэдэгт итгээрэй. Бид хоёр оюутан болоод дөнгөж 3 хоноод сургуулиа орхисон. Мөнгө олохын тулд дэлгүүрт ажилд орсон боловч өдөр бүр өөртөө энэ амьдралдаа хэр их хугацаанд ажиллаж байж хүссэн цалин хүссэн мөнгөндөө хүрэх бол гэж гэдэг асуултыг тавьдаг байлаа. Би өөрийнхөө амьдралыг өөрчлөхгүй бол миний амьдрал сайхан байгаагүй. Хувьдаа машингүй байсан. Хүний машинд дайгдаж ажилдаа явдаг байлаа. Ингэж явахдаа энэ бизнесийн талаар сонсоод энэ боломжийг алдаж болохгүй гэдгээ ойлгосон юм.

Аливаа зүйл багаасаа эхэлдэг. Жилийн дотор л бид хоёрын амьдрал өөрчлөгдөж амжилтад хүрсэн. Өмнө нь би замын машинд дайгдаж явдаг байсан бол компанийн зүгээс надад урамшуулал болгож машин өгсөн. Prouvé  бол амьдралаа өөрчлөх нэг боломж юм шүү. Та бүхэн энэ бизнесийг найз нөхөд гэр бүлдээ танилцуулснаар тэр хүмүүсийн амьдралыг ч өөрчлөх боломжтой.

Миний эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдсөн. Би дэлхийгээр аялаж олон хүнтэй танилцаж эхэлсэн. Хүн бүр өөрийгөө дайчилж чадвал энэ бүх амжилтад хүрэх боломжтой гэж хэлмээр байна” гэсэн юм.

Prouvé -ийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд дээд зэрэглэлийн санаа тавьдаг

Prouvé байгаль орчинд дээд зэрэглэлийн санаа тавьдгаас гадна дэвшилтэт технологийг ашиглан  химийн хорт бодис хэрэглэхгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Мөн хэзээ ч амьтан дээр туршилт хийдэггүй гэдгээрээ орчин цагийн соёлт хэрэглээнд бүрэн нийцжээ.

Prouvé -тэй хэрхэн нэгдэх вэ?

Prouvé -н хамт олон идэвхтэй, зорилготой, хөгжин дэвших хүсэлтэй хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцолж байна.  Таны оршин суугаа газар хаана гэдгээс үл хамаарч Prouvé -тэй нэгдэх боломжтой. Prouvé -д оюутан, хүүхдээ асарч буй ээж, давхар ажил эрхэлдэг гээд хэн ч хаанаас нэгдэж цалин урамшуулал,  бүтээгдэхүүний шууд борлуулалтаас ашиг хүртэх боломж , байгальд ээлтэй эко хэрэглээ, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж борлуулах, түргэн хугацаанд өсч дэвжих боломжуудгаас хүртэх боломжтой болох юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН